Ган сийлбэртэй зүү ороосон бүс - ЗАХИАЛГААР УРЛАНА

ШИНЭ бүтээл

Ган сийлбэртэй зүү ороосон бүс - ЗАХИАЛГААР УРЛАНА

Үнэ: 10,920,000₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Ган сийлбэртэй эрэгтэй дээлний бүс

Тойргийн урт 115см ба урт, богино тааруулах боломжтой.


Монгол даяар нэрд гарсан Далайчойнхор хийцлэлээр урласан. Далай Чойнхор ван Г.Цэдэнсоном (1881-1930) уран дархчуудыг их дэмжиж байсан. Түүний хөгжүүлсэн алдар­тай дарханы дэг сургуулийг Далай Чойнхор вангийн уран дархчуудын хийц хэмээдэг. Энэ хийц бол хошуу ноён Цэдэнсономын үед хамгийн их хөгжиж дэлгэрсэн бололтой. Энэ нь хошуу ноёны дэмжлэгтэй шууд холбоотой.

Монгол улсад Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг таван алдартай чиглэл байсны нэг нь Далай Чойнхор вангийн хийц болой. Далай Чойнхор вангийн хошууны дэг нь Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар юм.


Хийц: Зүү ороосон хатгамалтай, ган сийлбэртэй, 100% гар урлал

Орц: Ган, цэвэр арьс


Мэдээлэл авах, хүргэлтийн утас: 88981100, 89881818


#Танаас_Эхлэх_Түүх

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл