Бидний тухай

1995 он

•Уян-О ХЭАА нэртэйгээр Монголын гоёл чимэглэлийн ууган урлангуудын нэг болж байгуулагдсан.

1999 он

•Мөнгөн Талст ББН хэмээн нэрээ сольж мөнгөн эдлэл, арьсан эдлэлийг түлхүү урлаж ирсэн.

•МӨНГӨН ТАЛСТ брэндийг хөгжүүлж эхэлсэн.

2014 он

•Талст-Урлан ХХК болж компанийн бүтцэд шилжсэн.

•Монгол улсын Оюуны Өмчийн Газраас баталгаажсан барааны тэмдэгтэй болсон

•Үнэт эдлэл үйлдвэрлэгч урчуудын “Монголын уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо”-нд гишүүнээр элссэн.

2015 он

•Стандарт Хэмжил Зүйн Газраас баталгаажсан MNS 2015:6505 стандартын шаардлага хангасан Мөнгөн аяга үйлдвэрлэж эхэлсэн.

•Мөнгөлсөн гангар шаазан шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж нэвтрүүлэв.

2016 он

•ЯЗГУУРТАН брэндийг хөгжүүлэн ажиллаж байна.

•Үнэт эдлэл (Гар хийц, технологи хослуулсан), арьсан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг салбарын яамнаас тусгай зөвшөөрөл авсан.

2019

•Үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлдвэрлэлийг Талст-Урлан ХХК, борлуулалтыг Мөнгөн Талст ХХК тус тус хариуцан ажиллаж байна.

2020

•Санхүүгийн зохицуулах хорооны шинэ зохицуулалттай салбар болох үнэт металл, үнэт эдлэлийн шаардлагыг хангаж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

2021

•www.munguntalst.mn хүргэлттэй, цахим дэлгүүрийг ашиглалтад оруулав.

Манай урлан алт, мөнгө, зэс, ган, шүр, сувд, оюу, номин зэрэг 9 эрдэнээр өв уламжлалыг орчин үетэй нийцүүлэн үнэт эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийг урлаж 4 салбар дэлгүүр, хүргэлтээр борлуулах ба хувь хүн, албан байгууллагын захиалгын дагуу урладаг.
Холбоо барих
Хаяг :
№1 Хан-Уул Имарт 3 давхарт, №2 УИД зүүн хойно, Гандирс хажууд төв дэлгүүр, №3 УИД 6 давхарт, №4 Хүнсний 20 Тулга гоёл дэлгүүр
Утас :
88981100
И-мэйл хаяг :
info@munguntalst.mn

2023 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл