brandМөнгөн талст

САНХҮҮГИЙН БУХ, хүрэл, цутгуур

484,900₮
Богино тайлбар
удахгүй худалдаанд гарахаар цахимаар мэдээлэл өгнө.
Хүргэлттэй

Монгол Улсын банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарын ажилтнуудад зориулан Нью-Йорк хотын Wall Street-ийн билэгдэлийг Мөнгөн талст брэнд хүрэл цутгуураар урлан гаргав.


Ногоон чулуун суурьтай САНХҮҮГИЙН БУХ (charging bull) сувинерийн хэмжээ:

Урт: 16.8см

Өргөн: 10см

Өндөр: 13.5см

Хайрцаг орсон нийт жин: 1.9кг, сувинерийн цэвэр жин 1.5кг

Бэлгийн хайрцаг, савлагаатай.


Бух нь хөрөнгийн зах зээлийн өсөлт, эд баялаг, аз хийморь, эд хөрөнгийн өсөлт, баяжихын бэлэг тэмдэг, эрч хүчтэй байдлын илэрхийлэл тул Монгол бухаар төлөөлүүлэн уран сайхнаар урлав.


Нью-Йорк хотын санхүүгийн бух хөшөөний тухай:

Уран бүтээлч Arturo Di Modica хэмээх итали гаралтай барималч тус бүтээлээ 1987 оны хөрөнгийн зах зээлийн хямрал, хөрөнгийн зах зээлд мөнгөө алдаж хохирсон энгийн иргэдэд зориулан “ард түмний хүч, энерги” гэх утгыг бэлгэдэн хүрлээр бүтээжээ. Хөшөөний нийт жин 3.2тн, өндөр 3.4м, урт 4.9м ба уг хөшөөг бүтээхэд 360мянган ам.долларын зардал гаргажээ.

Тухайн бүтээлээ 1989 оны 12-р сарын 14-ны орой New York хотын хөрөнгийн биржийн өөдөөс харуулан ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр байрлуулаад явжээ. Тухайн үед хүчний байгууллага бухыг холдуулсан боловч, төд удалгүй буцаан байрлуулах зөвшөөрөл гаргаж, өнөөгийн байршил дээрээ ирэв. Үүнээс хойш New York хотын жуулчид маш ихээр очдог газруудын нэг болжээ.


Салбаруудын байршил:

  • УИД-н 6 давхарт, 8898-1100, 9912-7468
  • Хан-Уул Имарт 3-р давхарт, 8805-7965, 9656-0902
  • УИД зүүн хойно Гандирс хажууд, Мөнгөн талст төв дэлгүүр, 9090-0800, 8099-0145


#Танаас_Эхлэх_Түүх

#Go_Mongolia

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл