brandМөнгөн талст

ХҮННҮ эмээл

120,000,000₮
Богино тайлбар
Бүтээлийн товч танилцуулга
Бүтээгдэхүүний код:MEML5200GRKHAN

ЭМЭЭЛИЙН ХИЙЦ: Хөөмөл, зүсүүр, цутгуур, ган сийлбэр, Эскиф, Хүннү, Эзэнт гүрний үеийн хийцлэлүүдээс эш авч шинээр бүтээв.


Материал: Алт, Мөнгө, Оюу, Ган, Сур, Шир, Мод

 

ЭМЭЭЛИЙН МОД: Эзэнт гүрний үеийн эмээлээс санаа авч хийсэн. Хус мод


ОЛОНЦОГ, ДЭВС: Боловсруулалт сайтай үхрийн арьсаар оёсон арьсны ирмэгтэй хярыг давуулж бэхэлсэн. Дэвс нь олонцгоосоо үргэлж байх ба орчин цагийн эмээлээс ялгаатай. Ноён үулаас олдсон Хүннү ширмэл ширдгээс санаа авсан дүрс бүхий товгор эмжээртэй. Дэвсний голд хоёр тийшээ харсан янгирыг хөөмөлдөж урласан.


ГӨЛӨМ: Эртний олдвороос санаа авч ухаадастай арьсан хөөмөлтэй сайн чанарын ширээр хийв. Аргаль, угалз болон эмжээрийн хээг арьсаар хөөсөн.


ДӨРӨӨ: 13-р зууны үеэс санаа авч хийсэн чонон дөрөө. Ган сийлбэр, алтан нүд, оюу сийлбэр


ТАШУУР: 13-р зууны ташуурын олдвороос санаа авч хийсэн сүлжмэл суртай орой хэсэгт тухайн үеийн язгууртны олдвороос илэрдэг “дөрвөн дэлбээт” цэцгийн голд оюу шигтгээ суулгав.


ТОХОМ: Эсгий ширмэл


СУУРЬ: Царс, эбони мод


Та энэхүү эмээлийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхож байвал Мөнгөн талст урлантай холбогдоно уу.


Борлуулж буй салбар дэлгүүр:

  • Хан-Уул Имарт 3-р давхарт, өдөр бүр 09-21 цаг


Мэдээлэл авах утас: 8988-1818


#Танаас_Эхлэх_Түүх

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл