Манай улс "Go Mongolia" уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэх жил болгон зарласан. Монгол Улсын улаан номонд орсон ховор ан амьтныг Мөнгөн талст брэнд цувралаар хүрэл цутгуураар урлан гаргаж байна.
Ногоон чулуун суурьтай ХАР СҮҮЛТ (goitered gazelle) сувинерийн хэмжээ:
Урт: 17см
Өргөн: 6.8см
Өндөр: 14см
Хайрцаг орсон нийт жин: 1.9кг, сувинерийн цэвэр жин 1.5кг
Бэлгийн хайрцаг, савлагаатай.
Хар сүүлт зээрийн тухай: Монголын Зүүнгар, Алтайн өвөр говиуд, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар нэлэнхүй, Дундговийн өмнө хэсэг, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийд цөөн тоогоор алаг цоог тархсан. Биеийн дундаж жин 20-30кг, биеийн урт нь 97-118см орчим, өндөр нь 61-70см, Нас бие гүйцсэн эр хар сүүлт зээрийг ооно/манхим, эмийг нь шарагчин/сартагчин, үр төлийг нь янзага гэж нэрлэнэ. 1965 оноос хойш агнахыг хориглосон. Хамгийн сүүлийн 2021 тооллогоор 73000 орчим байна.
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.
Салбаруудын байршил:
#Танаас_Эхлэх_Түүх
#Go_Mongolia
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.