Манай улс "Go Mongolia" уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэх жил болгон зарласан.
Монгол Улсын улаан номонд орсон ховор ан амьтныг Мөнгөн талст брэнд цувралаар хүрэл цутгуураар урлан гаргаж байна. Ногоон чулуун суурьтай ХУЛАН (onager) сувинерийн хэмжээ:
Урт: 13см
Өргөн: 6.5см
Өндөр: 16.5см
Хайрцаг орсон нийт жин: 1.9кг, сувинерийн цэвэр жин 1.5кг
Бэлгийн хайрцаг, савлагаатай.
ХУЛАН (шинжлэх ухааны нэршил нь equus hemionus) тухай: Монголын Зүүн гарын, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт амьдардаг. Биеийн дундаж жин 200кг, урт 220см, дундаж насжилт нь 12-14 жил. Эр хуланг азарга, эмийг нь гүү, үр төлийг нь унага гэж нэрлэнэ. Монголд 1953 оноос хуулиар агнахыг хориглосон ба Дэлхийн улаан номын анхны [1969 оны] эхэнд манай орны япон тогоруу [хааяа үзэгддэг] тахь, хулан, хавтгай зэрэг 4 зүйлийн амьтан бүртгэгдсэн юм.
Монгол орны хэмжээнд 89 мянга орчим хулан байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт хулангийн 90 орчим хувь болохыг БОАЖЯ мэдээллээ. (МОНЦАМЭ, 2024 он)
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” зүйл хэмээн үнэлэгдсэн.
Салбаруудын байршил:
Хүргэлтийн утас: 8898-1100, 8988-1818
#Go_Mongolia
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.