Монгол Улсын улаан номонд орсон ховор ан амьтныг Мөнгөн талст брэнд цувралаар хүрэл цутгуураар урлан гаргаж байна. Манай улс "Go Mongolia" уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэх жил болгон зарласан.
Ногоон чулуун суурьтай ТАХЬ (Mongolian wild horse) сувинерийн хэмжээ:
Урт: 16.2см
Өргөн: 6.8см
Өндөр: 16.2см
Хайрцаг орсон нийт жин: 1.9кг, сувинерийн цэвэр жин 1.5кг
Бэлгийн хайрцаг, савлагаатай.
Тахины тухай: Монгол оронд устаж үгүй болоод дахин нутагшуулан амьдарч байгаа зэрлэг адуу (шинжлэх ухааны нэр нь Equus ferus przewalskii)-ны ганц төрөл зүйл. Биеийн дундаж жин 325кг, биеийн урт нь 250см орчим, өндөр нь 146см, дундаж насжилт 15-25 жил. Нас бие гүйцсэн эр тахийг азарга, эмийг нь гүү, үр төлийг нь унага гэж нэрлэнэ. 1930 оноос хойш агнахыг хориглосон. Жараад онд ганц нэгээр үзэгдэж байгаад, далаад оноос хойш Монгол Улсад тахь устсан. Монгол Улсын Засгийн газар тахийг сэргээн нутагшуулах ажлыг 1992 оноос эхлэн холбогдох байгууллага, гадаадын иргэнтэй хамтран зохион байгуулсны үр дүнд Хустайн байгалийн цогцолборт газар, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн Бижийн гол, Хонин усны говь, Тахийн ус, Гүн тамга, Завхан Аймгийн Дөрвөлжин сумын нутаг зэрэг газарт нутагшин үржиж 1000 орчим болсон байна.
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын болон шалгуураар олон улсын болон бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлжээ.
Салбаруудын байршил:
#Танаас_Эхлэх_Түүх
#Go_Mongolia
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.