Эрхмийн Дээд Язгууртан нэрийн хүндэтгэлийн идээ шүүсний хутга
ХУТГАНЫ ҮЗҮҮЛЭЛТ:
Ган: 40Х13-Х12МФ1
Хатуулаг буюу HRC: 58-59
Хутганы урт: 320мм
Ирний урт: 170мм
Хутганы өргөн: 22мм
Хутганы ирний зузаан: 4мм
Ишний урт: 150мм
Хутганы иш: Африк венге мод
Хийц: Гар урлал, 24К алтан шармал
Борлуулах тоо: 4 ширхэг
ГАНГИЙН ТАЙЛБАР:
1. 40Х13 буюу эмнэлэг, үйлдвэрт зориулсан ган. Гайхалтай иртэй болдог учир эмнэлгийн мэс заслын хутга хийдэг. Мөн халуунд тэсвэртэй, эдэлгээ удаан тул үйлдвэрт тасдагч, зүсэгч хийдэг.
Хатуулаг чанар нь 58 HRC
2. Х12МФ1 буюу тамганы ган гэж нэрлэдэг. Маш бат бөх, уян хатан, эдэлгээ маш урт, хатуулаг өндөртэй ган.
Хатуулаг чанар нь 62-64 HRC
Дээрх хоёр ганг (40Х13-Х12МФ1) 150 удаагийн нийлүүлэлтээр энэхүү Дамаск ган гаргаж авсан ба уян хатан ба дээд зэргийн хутга хийхэд зориулагдсан. Мөн хромын агууламж өндөр тул зэвэрдэггүй, гайхалтай иртэй хутга юм.
Хутганы иш Африкийн хамгийн халуун бүсүүдэд ургадаг ховор үнэтэй мод болох Венге (Wenge) модоор хийсэн. Хайрцаг дээр 999 сорьцын алтан шармал лого чимэглэж өгсөн.
Ирэн дээр дүрсэлсэн хээ нь өлзий хээг орчин үеийн хэв шинжтэй болгож цэцэг навчтай хослуулан чимэглэсэн.
Өлзий хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг билэгддэг учир эрт дээр үеэс Монголчууд гэрийн эд хэрэгсэл, гоёл зүүлт, хувцас эдлэлдээ өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай.
Хүндэтгэлийн идээ шүүсний хутга, үхрийн ширэн гэр, үнэт эдлэлийн батламж гэрчилгээ, алтан шармал Язгууртан бичиглэл бүхий модон хайрцаг.
Хүргэлтийн утас: 88981100, 89881818
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.