Ногоон чулуун суурьтай Цурхай (Northern Pike) загас сувинерийн хэмжээ:
Урт: 19 см
Өргөн: 19 см
Өндөр: 14 см
Бэлгийн хайрцагны хэмжээ:
Урт: 25 см
Өргөн: 18 см
Өндөр: 20 см
Овог. Цурхайнхан
Уг загасны толгойд загалмай хэлбэртэй яс байдаг. Тиймээс үлгэр домогт цурхайг ариун загас хэмээдэг. Домгийн загас болох цурхайг эрдэнэс хадгалагч, эд баялаг, аз жаргалыг зөгнөгч хэмээн билэгддэг
Таних шинж: Цурхай загас нь урт эрүү, алаг өнгийн шувтан урт бие, хатуу хайрсаараа бусад төрлийн загаснаас онцгой ялгардаг. Мөн эрүү, тагнай, хэлэн дээр нь байрлах олон янзын хэлбэртэй, хүчирхэг шүднүүд нь амьдралынх нь туршид шинэчлэгдэн ургадаг нь үнэхээр хачирхалтай.
Tархац, байршил нутаг: Манай оронд Ердийн болон Амарын гэх хоёр төрлийн цурхай загас Сэлэнгэ, Орхон, Туул, Өгий, Хэрлэн, Онон, Оршуун, Халх гол, Буйр нуурт тархан амьдардаг. Ердийн цурхайн биеийн өнгө нь ногоовтор, жижиг зуйван шар толботой байдаг бол Амарын цурхайн нуруу бараан, биеийн хажуу хэвлий цайвар, бөөрөнхий хэлбэрийн том том хар толботой байдаг байна.
Амьдралын онцлог: ан төлөвийн хувьд ганцаараа амьдрах дуртай, догшин, тааралдсан бүхнээ өмчлөх хүсэлтэй, жилийн турш идэвхитэй хооллодог бөгөөд биеийн урт нь 2 метр, жин нь 30 кг хүрдэг байна. Дунджаар 30 жил насалдаг. Гэхдээ 150 насалсан цурхай загасыг судалгаагаар тогтоож байжээ. Ерөнхийдөө маш урт настай загас юм. Цэнгэг усны онцгой махчин загас болох цурхай нь ангаа элдэж хөөдөггүй, отож довтолдог. Ингэхдээ усны ургамлын өтгөн бүрхүүлд нуугдан огт хөдөлгөөнгүй хэвтэж байгаад олзоо хармагцаа маш хурдан, огцом довтолж, зугтах боломж олголгүйгээр дайрч өөрийн идэш болгодог бөгөөд маш хүчирхэг шүдтэй.
Салбаруудын байршил:
#Танаас_Эхлэх_Түүх
#Go_Mongolia
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.