Ган сийлбэртэй эрэгтэй дээлний бүс
Урт, богино тааруулах боломжтой.
Монгол даяар нэрд гарсан Далайчойнхор хийцлэлээр урласан. Далай Чойнхор ван Г.Цэдэнсоном (1881-1930) уран дархчуудыг их дэмжиж байсан. Түүний хөгжүүлсэн алдартай дарханы дэг сургуулийг Далай Чойнхор вангийн уран дархчуудын хийц хэмээдэг. Энэ хийц бол хошуу ноён Цэдэнсономын үед хамгийн их хөгжиж дэлгэрсэн бололтой. Энэ нь хошуу ноёны дэмжлэгтэй шууд холбоотой.
Монгол улсад Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг таван алдартай чиглэл байсны нэг нь Далай Чойнхор вангийн хийц болой. Далай Чойнхор вангийн хошууны дэг нь Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар юм.
Хийц: 100% гар урлал
Худалдаж буй дэлгүүрийн байршил:
УИД зүүн хойно, Гандирс хажууд, Мөнгөн талст төв дэлгүүр, өдөр бүр 09-20 цаг, Утас: 90900800, 80990145
Мэдээлэл авах, хүргэлтийн утас: 88981100, 89881818
Хоосон