https://cdn.zochil.shop/791531ee-c829-4032-a942-67e518595149_t1500.png
https://cdn.zochil.shop/791531ee-c829-4032-a942-67e518595149_t700.png
https://cdn.zochil.shop/7619e5c4-9eca-4849-a43d-5946e34a52b3_t700.png
https://cdn.zochil.shop/90ab5751-8066-4e1b-8488-0043ea6e7e03_t700.png
https://cdn.zochil.shop/61571313-2fd5-4a3e-8ff3-85045ff08726_t700.jpg
https://cdn.zochil.shop/898f2074-fff0-4633-bdb7-bf7b8ec8c2c1_t700.png

ШИНЭ бүтээл

Цацлын мөнгөн халбага

1,150,000₮
Бүтээгдэхүүний код:M925HAL73TSATS
Хүргэлттэй
Тоо ширхэг
ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Богино тайлбар
Есөн цагаан хүслийг биелүүлэх цацлын халбага - Цул мөнгөн 1,150,000₮ - Гууль мөнгөн бүрмэл 265,000₮

Дэлгэрэнгүй

Мөнгөн талст урлангийн шинэхэн бүтээл, цацал өргөх мөнгөн халбага

Уламжлалт хэрэглээ:

Сааль сүү, цайныхаа дээжээр цацал өргөдөг ёс нь манай ард түмний уламжлалт зан үйлийн нэг юм. Монголчуудын дунд нутаг нутгийн онцлог зан заншлын үүднээс дэлгэрсэн цацал өргөх ёслолын түгээмэл шинж чанар нь хавар хонь хургалж эхлэх ба гүү барих, гүүний үрс гаргах зэрэг сааль сааж эхлэх үетэй уялдаж малынхаа үр төлийг бүрэн мэнд бойжуулж сүү цагаан идээ элбэгтэй байхын билэг дэмбэрлийг бодож цацал цацдаг заншилтай байжээ. Цай сүүний цацлын үгэнд

... Өдөр бүр ариун хөхүүр дүүртүгэй

Торх үл багтах тостой

Сав үл багтах өрөмтэй

Тогоо товойн бурзайх хусамтай гэх мэт билэг дэмбэрэлтэй үгийг хэлдэг байна. Ариун амтат идээтэй болтугай гэж ёс гүйцэтгээд цацлыг цацаад гэртээ тавгаар идээ, домбо данхаар цай бэлтгээд цацал өргөж дууссаны дараа гадагш дээжээ өргөж ирээд айл хотлоорооо цугларч хувааж идэж уудаг сайхан уламжлалтай билээ.

Есөн цагаан хүслийн бэлгэдэл:

  • Цацлын халбага нь монголчуудын зан үйл, ёс уламжлалд гүн шингэсэн ариун билэгдэл бөгөөд санасан есөн цагаан хүслийг тэнгэрт өргөн, ертөнцөд түгээх хэрэгсэл билээ.
  • Энэхүү халбагыг хэрэглэн цай, сүүнийхээ дээжийг нар мандах зүгт цацаж, сэтгэлийн гэгээ, итгэл найдвараа илэрхийлнэ. Түүгээр дамжин хүн бие, гэр бүл, төр улс гээд гурван хүрээний сайн сайхныг ерөөж, ивээл хүсдэг. Цацлын халбагыг атган есөн цагаан хүслээ сэтгэлдээ бодон, дэлхийд өргөх нь Монгол түмний оюун санааны нэгэн сайхан илэрхийлэл юм. "Юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай" хэмээн амандаа шивнэн цацаж, сайн сайхныг дэлгэрүүлдэг нь зөвхөн хувь хүний бус нийт үндэстний ерөөл болой.

Цацалын халбага нь 9 нүдтэй бөгөөд нүд тус бүр нь өөр өөрийн билэгдэлтэй байна. 

  • 1 дахь нүд: Эрүүл энхийн хүсэл
  • 2 дахь нүд: Эдийн хүсэл
  • 3 дахь нүд: Танин мэдэхүйн нүд
  • 4дахь нүд: Харилцахын хүсэл
  • 5 дахь нүд: Хамтран амьдрахын хүсэл
  • 6 дахь нүд: Үрийн хүсэл
  • 7 дахь нүд: Амирлангуй хүсэл
  • 8 дахь нүд: Эзэн эрхийн хүсэл гээд нар зөв эргүүлээд
  • голд нь 9 дахь нүд нь Мөнх амьдрахын хүслийг бэлэгддэг байна.

ХИЙЦ:

  • Хийц: 100% гар урлал, цутгуур
  • Мөнгөний орц: 73гр (1.9лан)
  • Сорьц: 925/22К мөнгө
  • Урт: 16см
  • Өргөн: 4.5см

ДЭЛГҮҮР:

  • Хан-Уул Имарт 3-р давхарт
  • УИД зүүн хойно, Гандирс хажууд, Төв дэлгүүр
  • Хүнсний 20, Тулга гоёл дэлгүүр
  • УИД-н 6 давхарт

  • ХҮРГЭЛТ: 8898-1100, 8988-1818, 8988-1819

Утас: 8898-1100, 8988-1818

Мөнгөн талст/Мungun talst

munguntalst.mn

#Танаас_Эхлэх_Түүх

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.