Бурхан шашин

Сангийн бойпор, 23*10см - Хан-Уул имарт 3 давхарт

Мөнгөн талст
6,999,000₮
Хүргэлттэй

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Монголын уламжлалт уран дархны хөөмөл болон сийлбэрийн аргыг хослуулан урласан сангийн бойпор,


Таганд хүрд болон бодь гөрөөстэй, цэцэг навчин хээг сийлбэрдсэн, өсөж арвидахын бэлгэдэл арвайн түрүү бүхий зоосон хээтэй

Их бие хос луутай,

Сууринд бадамлянхуа буюу бадтай


ХҮРД

Оройд байх хүрдээр бурханы зарлиг номыг, хүрдний хэгээсээр нь хутагтын найман мөр болох: зөв үзэл, зөв зоригдол, зөв амьдрал, зөв хэл, зөв үйл, зөв хичээл, зөв дурдал, зөв бясалгал бэлгэдэх ажээ.


БОДЬ ГӨРӨӨС 

Бурхан багш нэг саглагар модны доор сууж сургааль хайрлаж, гэгээрэлд хүрэхэд хамгийн түрүүнд ирж сургаалийг нь сонссон амьтан бол бодь гөрөөс хэмээдэг. Чихээ сайтар сортойлгосон нь сонсох билгүүнийг, нүдээ эс цавчих нь санахын билгүүнийг, газар сууж буй нь бясалгахын билгүүнийг тус тус бэлгэдэх ажээ. Нууц тарнийн бэлгэдлээр бол эр бодь гөрөөс нь хамтын их амгалан, эм бодь гөрөөс нь хоосон чанарыг таньсан билгүүн харин номын хүрд нь эдгээрийн хослолыг тус тус заадаг ажээ. Бас бодь гөрөөс нь амар амгалан, төгс жаргалан, бодь мөрийн замыг илэрхийлнэ.


БАД

Монголчууд Бадамлянхуа цэцгийг мандан бадрахын бэлгэдэл болгон эрт дээр үеэс нааш дээдэлж ирсэн билээ. Буддын шашинд бадамлянхуа цэцгийн утга нь бие, сэтгэлийн цэвэр ариун байдал юм. Бадамлянхуа нь мунхаглал, шунал хүсэлтэн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүс оршин байдгын билэгдэл ажээ.


Хэмжээ: 23см * 10см

Орц: 578гр (15,4лан)

Сорьц: 960/23К


Хан-Уул Имарт 3-р давхарт, 88057965


Танаас_Эхлэх_Түүх

#MungunTalst

#МөнгөнТалст

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл