Зулыг эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд өргөдөг. Хамаг амьтныг өөрийн эх мэт санаж өрөвдөн, сайн зам мөрд орох болтугай гэж ерөөл тавин үүсгэнэ. Гэр орондоо зул асаах нь нарийн утга учиртай. Гэрийн муу энергийг зайлуулахын тулд зул асаахын зэрэгцээ бурханы мэлмийг гэрэлтүүлж байна гэдэг утгыг ч бас агуулдаг.
Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угааж, цөгцний амсар хэсгээс амуу тарианы хэмжээ хүрэх хэмжээний шар тос хийнэ. Зулыг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй ба голыг ороох үед шүлсээ хүргэхгүй. Зулыг өргөхдөө ума хум хэмээх тарнийг 3 удаа урин дуудаж асаах ба зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно.
4-8цаг зул өргөх мөнгөн цөгцнүүд
Орц : 925 сорьцтой мөнгө
Хийц: Цутгуур
Жижиг цөгцний өндөр: 3,5см
Мөнгөний орц: 39гр
Цөгцний өндөр: 6,8см
Зул өргөх, лааны суурь гэсэн 2 төрлөөр ашиглах боломжтой. Зарим хүмүүс лаагаар орлуулан зул өргөдөг.
Мөнгөний орц: 90гр
Цөгцний өндөр: 6,8см
Мөнгөний орц: 105гр
Борлуулж буй салбар дэлгүүр:
Мэдээлэл авах, хүргэлтийн захиалга өгөх утас: 89881819, 89881818, 88981100
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.