brandМөнгөн талст

Гонгорын бумба, хайрцагтай

10,415,800₮
Хүргэлттэй

Гонгорын бумба, хайрцагтай


Гонгорын бумбанд ордог эд зүйлс нь хэн бүхний эгээрэл хүслийг хангах, сайн буяны чуулганыг хураах, эд мөнгө дутаж байвал эд мөнгө арвижуулах, эрүүл мэндээр гачигдалтай бол эрүүл саруул байлгах, өвчин зовлонтой байвал өвчин зовлонг нь амирлуулах тухай байдаг. Бумбыг залсан айл гэр, хамт олны дунд бурхны шашин өнөд удаан орших, ахмад хөгшидийн нас уртсах, үр хүүхэд нь эрүүл саруул, ухаан хурц, идэр залуусын ажил үйлс бүтэмжтэй, цог золбоотой байх юм гэж тэмдэглэсэн бий. ( Эх сурвалж: Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, www.ikon.mn/n/12n0)


Гонгорын бумбыг тахиж шүтсэнээр ямарваа нэг харшлах зүйл тухайн айлд байхгүй. Гонгорын бумбыг жилдээ нэг удаа заавал тахиулах шаардлагатай. Гонгорын бумбаа бүсэлхийнээс дээш, хазайлгалгүй, доош нь харуулалгүй авч явах ёстой. Гонгорын бумбыг тахин шүтсэнээр ямар ач тустай вэ гэхээр тухайн айлд заяа буян дэлгэрэх, нас нэмэх, мал арвижих, орон нутагтаа мөн ялгаагүй бороо хур дэлгэрэх, өвөлдөө зудгүй, зундаа ган гачиггүй байхын үүднээс тахиж шүтдэг. ( Эх сурвалж: Амарбаясгалант хийдийн хамба лам М.Лувсанмолом, www.selenge.gov.mn/beta/36/item/639)


Тахихдаа доторхи идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ард бүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсдэг. Гонгор бурханы бумбыг тахиулаад ашиг орлого олж байвал тэр мөнгөнөөсөө хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой бөгөөд бумбыг хөдөлгөж, сэгсчиж, хазайлгаж болдоггүй. Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад хүндэтгэлтэй газар залахдаа үүд рүү харуулан голлуулж болдоггүй ажээ. ( Эх сурвалж: Монгол орны лавлах)


Хийц, тайлбар:


Хөөмөл, зүсүүр, цутгуур хослуулан урласан.


  • Бумбаны орой хэсэгт Нацагдорж хээ: Дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын хамт элдэв хор хөнөөлөөс сэргийлэх санааг илэрхийлнэ.
  • Бумбаны 4 талд Гонгор бурханы хураангуй тарни Соёмбо ХУМ үсэг: “Ум гүрү маха гала ахри ниса сэди за” гэж дэлгэрүүлж тарнийг унших бөгөөд амирлуулан номхотгож, эд баялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ.
  • Бумба тойруулан үүлэн хээ: Хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ хэмээнэ. Мөн хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэднэ.


Хайрцаг улаан мод, гуулин чимэгтэй

Бумба цэвэр зэсээр урлан 360гр (9,6лан) мөнгөөр чимэглэсэн.

960 (23 карат) мөнгөний сорьцтой


Борлуулж буй салбар дэлгүүр:

УИД зүүн хойно Гандирс хажууд, Мөнгөн талст төв дэлгүүр, өдөр бүр 09-20 цаг, Утас: 90900800, 80990145

Хан-Уул Имарт 3-р давхарт, 88057965


Мэдээлэл авах, хүргэлтийн захиалга өгөх утас: 88981100, 89881818


#Танаас_Эхлэх_Түүх

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл