brandМөнгөн талст

Морины ган тамга

4,250,000₮
Хүргэлттэй

ЗАХИАЛГААР УРЛАНА


#Адуу_тамгалах_ёс

Монгол ёсоор Бар өдрийг сонгож, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож унага тамгална. Унага тамгалах өдрийн найр нь намрын отгон баяр болдог учиртай. Гүүн зэлний ойролцоо газар гал түлж тамгаа улайсган унагануудаа тамгалаад “тамга тасам болог” хэмээн ерөөдөг бөгөөд энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ. (www.touristinfocenter.mn/cate16_more.aspx?ItemID=77)

Монголчууд унага, адуугаа намар үс нь гуужихаас нь өмнө тамгалбал шинэ үс ургасан ч тамга нь тод илэрдэг байна.

Тамга үйлдэхдээ малын буян хишиг арвижих, элдэв хорлол хөнөөлөөс зайлуулж чадах бэлгэ дэмбэрэлтэй дүрс хэлбэрийг чухалчилахаар үл барам өөрийн угсаа үндэстнийхээ дарханаар хийлгэдэг (http://mongolnaadam.mn/post/Details/96)


#Мөнгөн_талст_урлангийн_тамганы_хийц:

Тод магнай гэсэн Монгол бичгийг их биенд нь урласан.

Хос хаш чулуун бөгжтэй

Торгон хээ зүсүүрдэж урласан.

Цэвэр гуулиар цутгаж хийсэн морин толгойн барималтай

Суурь нь ган сийлбэртэй

130гр мөнгөний орцтой

Суурьны нэг талд нь морьны тарнитай

Морийг бар өдөр тамгалдаг Монгол ёс заншлыг улбаалан бариул хэсэгт хос хашны дунд мөнгөөр бар урласан.

Чингис хааны адуун сүргийн онги тамгатай ба өөрийнхөөрөө өөрчлөн урлуулж болно. Хүнд бэлэглэх тохиолдолд онги тамгатай нь бэлэглэвэл зохистой.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8898-1100, 8988-1818

#Мөнгөн_Талст

#Танаас_Эхлэх_Түүх

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл