МӨНГӨН ТАЛСТ УРЛАН ДОМОГ ШАТАР урлав.
Хийц: Монгол гар урлал, цутгуур
Орц: Гууль, мөнгөн бүрмэл, лакан хамгаалалт
Мөнгөний сорьц: 999
Олон мянган жилийн өмнөөс Монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн луу, хангарьд, зээбад, бэрс, ганц эвэрт амьтад зэрэг үлгэр домгийн амьтад байсан. Домог туульс, тэмээн жин, хөсөг тэрэг, тэнгэр шүтлэг, морин дэл, уртын дуу, хоёр чавхдас зэрэг энэ бүхэн Монгол уламжлал, ахуйн соёл билээ. Монгол шатар ийм байх ажгуу хэмээн сэтгэн хаан хэрэглэгч та бүхэндээ танилцуулж байна.
#ШАТРЫН_НОЁН #Бэрс: Бэрс гэдэг домгийн амьтан. Нэг эвэртэй байгаа нь тэнгэр язгууртай хаан, цор ганц гэсэн утга санааг бэлгэдэл агуулдаг байна. Нэг эвэртэй, бар толгойтой, луу хүзүүтэй, хангарьд биетэй домгийн амьтныг төсөөлж, сэтгэмжээрээ баяжуулж домгийн амьтныг урласан байна. Тиймээс энэ амьтыг дүрсэлсэн эдлэл хэрэглэж байгаа хүн нь энэ амьтан мэт хүчтэй гэсэн санааг агуулж байгаа юм. (hunnu.mn/a/41380)
#ШАТРЫН_БЭРС #Бэлгэт_гөрөөс: Монголчууд домогт гардаг ганц эвэрт амьтанг “Бэлгэт гөрөөс” хэмээн нэрлэдэг. Бэлгэт гөрөөсийг сайн сайхны бэлгэдэл, цэвэр ариуны бэлгэдэл хэмээн үздэг ба бүс, адууны тоног зэрэгт дүрслэн гоёл болгож байсан нь археологийн олдворуудаас харагддаг. Үүний тод жишээ нь өдгөө ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас илэрсэн бүсний мөнгөн чимэг юм. (mongoltoli.mn/history/h/354)
#ТЭМЭЭ: Тэмээтэй холбоотой Монгол олон домог байдаг. Хамгийн түгээмэл нь 12 жилд орохоор хулганатай өглөөний нарыг түрүүлж харах тухай домог байдаг. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан гэнэ.
#МОРЬ: Морьтой холбоотой домог хууч яриа хамгийн түгээмэл байдаг. Монголчууд морио молор эрдэнэ гэж хүндэтгэн нэрлэн өөрийн биеийн салшгүй нэгэн хэсэг хийморь лундаатайгаа адилтган зүйрлэдэг ажээ.
#ТЭРЭГ: Одоо олдоод байгаа Хүннүгийн үеийн сүйх тэргийг хийц бүтцийн хувьд Шүхэрт тэрэг, Мухлагт тэрэг гэж ангилж болохоор ажээ. Мөнгөн талст урлангийн зүгээс өөрийн зохиомжоор шатрын хөсөг тэрэг урлав.
#ХҮҮ: Шатрын хүүг бэрс гарахыг бэлгэдэн бэлгэт гөрөөсний өөр нэгэн хувилбараар сэтгэн Мөнгөн талст урлав. Шатрын хамгийн бага дүрс хэдий ч айлын талын сүүлийн мөрөнд хүрвэл цааш нүүх боломжгүй болж бэрс гарах гэсэн тусгай дүрэмтэй
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.