Мөнгөн эмээл - Намхан (бүлцгэр) бүүрэгтэй
Мөнгөн талст урлангийн зураг дизайн хийц - Оюуны өмчөөр хамгаалагдсан
Эмээлийн мод: Хусны ацаар(хатаалгатай) хийсэн. Урд хойд бүүрэгтээ гар сийлбэртэй, хавтас тус бүрд хээ сийлсэн. Маажин тавьсан (тосон лактай)
Гөлөм: Үхрийн ширэн гөлөм, сарьсаар арласан. Гар шивүүр оёдолтой
Дөрөө: Домгийн чоно Хүннү олдворуудаас санаа авсан. 100% гар хийц, ган сийлбэртэй. Таваг дээр Монгол угалзыг хажиж хийсэн.
Ташуур: 12 барим ум хар мод. Ташуурын гол хэсэгт мөнгөөр од жийжүүдэж од суулгасан. Оройд алтан шармал шонхортой. Шонхор шувуу нь 13-р зууны Монголчуудын шүтээн юм.
Дээд дугуйд сүмбэр уул, үүлэн хээг хөөж хийсэн.
Доод дугуйд азарга, гүү, унага 3 (Чандмань 3н эрдэнэ) өсөж үржихийн бэлэгдэнэ.
Луун бөгжтэй.
Хазаар: Битүү ороолттой, халз, духавчтай Монгол хээ угалзтай алтаар шарсан.
Гуулин амгай зуузайтай. Мөнгөн талст урлангийн хийц.
Эмээлийн тоног: 1 Даруулгатай, 2 Хавтас дээр нэг цул баавартай. Тус бүрийг хөөмөлдөж хийсэн цор ганц хийцтэй. Хавтасны сийлбэрийн хээг хослуулан мөнгөөр эмжсэн. Цул мөнгөөр цувиж хийсэн хяртай. Хяр дээр цэцгэн угалзыг цутгаж, цомирлог тус бүрийг алтаар шарсан.
Олом жирэмний дөрөө сурны арлыг тус бүр Мөнгөн талст урлангийн хийц.
Нийт мөнгөний орц: 2784гр (74.24лан)
Мөнгөний сорьц: 999/960
Даруулганы тайлбар: Хар хулз - Муурын дээд өвөг хэмээгч Хүннү, Скиф-ний үеийн домгийн амьтанг алтаар шарсан.
Хавтас тус бүр дээр эвцэлддэггүй 4-н хүчтэнг хөөж алтаар шарсан.
Матар
Загас
Гарьд
Луу
Борлуулж буй дэлгүүр:
Хан-Уул Имарт 3-р давхарт, өдөр бүр 09-22 цаг, Утас: 88057965
Мэдээлэл авах, хүргэлтийн захиалга өгөх утас: 88981100, 89881818
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.