ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.
#Захиалгаар_урлана.
13-р зууны Монгол Төрийн долоон эрдэнийг тус бүрчлэн гараар хөөмөлдөж урлан 999/24К алтадсан.
ХААН ТӨРИЙН 7 ЭРДЭНЭ
1. Хорол эрдэнэ - Энэ нь төр улс ард иргэд номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэхгүй бат байхыг бэлгэднэ.
2. Чандмань эрдэнэ - Төр нь хүн ардын хүсэл зоригийг тэгш сайхан хангах бэлгэдэл гэсэн утгатай.
3. Хатан эрдэнэ - Үргэлжид амгалангаар цэнгүүлэгч үнэт ариун эмэгтэй хүн, хатан хүн төрийн бат түшиг тулгуур ханийн бэлгэдэл болдог.
4. Түшмэл эрдэнэ - Хүндлэл зоригт мэргэн, хэрэг явдлыг зөв шийтгэгч түшмэл бол төрийн нэгэн эрдэнэ гэсэн уттатай.
5. Заан эрдэнэ - Харшлагчийг буцаагч цаглашгүй төгс цагаан заан нь төрийн нэгэн бэлгэдэлт эрдэнэ ажээ.
6. Морин эрдэнэ - Тэнцэшгүй эрдэм төгс, хүлэг морь бол төрийн эрдэнэ болой.
7. Жанжин эрдэнэ - Бахдам чадал төгс баатар бол төрийн нэгэн эрдэнэ болой.
Хийц тайлбар:
Аяганы дотор: Гар хийц, амсар дотор хээ угалзыг торгон үзүүрээр зүсүүрдэж хийсэн. Мөнгөн аяганы амсартаа утастай.
Бөөрний хээ: Монгол дарханы хөөмлийн аргаар нэг бүрчлэн хийж хажсан.
Мөнгөний орц: 2332гр /62,2лан/
Мөнгөний сорьц: 999/960
Багтаамж: 3 литр
Амсарын голч: 29см
Мэдээлэл авах, хүргэлтийн утас: 88981100, 89881818