• 1995 онд Уян-О ХЭАА нэртэйгээр  байгуулагдсан Монголын гоёл чимэглэлийн ууган урлангуудын  нэг юм.
  • 1999 онд Мөнгөн Талст ББН хэмээн нэрээ сольж  мөнгөн эдлэл, арьсан эдлэлийг  түлхүү урлаж ирсэн билээ.
  • 2014 оноос Талст-Урлан ХХК болгон компанийн бүтцэд  шилжиж  Монгол улсын ОӨГазраас баталгаажсан барааны тэмдэгтэй , СХЗГазраас баталгаажсан MNS 2015:6505 стандартын шаардлага хангасан Үнэт эдлэл/Гар хийц, технологи хослуулсан/, арьсан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг  АҮЯамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу  зах зээлд нийлүүлж мөн захиалгаар урлаж ирсэн ба МӨНГӨН ТАЛСТ гэсэн брэндийг бий болгон хөгжүүлэхээр  зорин ажиллаж байна.
  • 2014 онд Түмэн эрдэнэс үнэт эдлэл үйлдвэрлэгч урчуудын нэгдсэн холбоонд гишүүнээр элссэн.

Мэндчилгээ

“Мөнгөн Талст”-ын  үйл ажиллагаатай танилцахаар цахим хуудсанд маань зочилж буй танд гүн талархал илэрхийлье.

Бид Монгол үндэснийхээ өв соёл болсон уран дархны урлагийг өвөг дээдэс, өмнөх үеэсээ өвлөн авч орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан урлаж хөгжүүлсээр ирсэн билээ. Эх орныхоо Үндэсний брэндийг нэгээр нэмж шинэ төвшинд гаргахаар зорьж урчууд, ажилчдынхаа мэдлэг  чадварыг дээшлүүлэхэд  анхаарсаар ирсний хүчинд тус  салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан тэргүүлэгч байгууллага болжээ. Энэ бүх амжилтын үндэс нь эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэн минь билээ. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Монгол өв соёл улам бүр түгэн дэлгэрэх болтугай.

                                                                                                                Гүнээ хүндэтгэсэн,

                                                                                                               

                                                                                                                Отгонбаярын Мөнгөнцоож