Description
Монголын эзэнт гүрний Эртний нийслэл Хархорин хотын мөнгөн модны таван лууны амаар таван тансаг идээ урсан гардаг байжээ. Тэрхүү луун хээг бэлгэдэж 4-н хөлөнд нь хийсэн ба лууны амнаас таван тансаг идээ урсан гарч байгаа байдалтайгаар хөлийн тулгуур хэсгийг хийсэн. Бадамлянхуа, цэцэг навчин хээгээр чимэглэсэн.
Бадамлянхуа: Бурхны шашны найман тахилын нэг бөгөөд ариун нандины бэлгэдэл болно.
Цэцэг навчин хээ нь: Гоёмсог, дур булаам өнгө үзэмж, урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, өсөж үржихийн бэлгэдэл билээ.